Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-11-20
Хельсинки хотод жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас амь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй

Финландын нийслэл Хельсинки хотод өнгөрсөн нэг жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас амь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэ нь автомашинд төвлөрсөн хотын загварыг үндсээр нь өөрчилсөн, олон жилийн турш тууштай хэрэгжүүлсэн нийтийн тээврийн бодлогын үр дүн байж.

Тус хот нийтийн тээврийг иргэдэд хамгийн хурдан, тав тухтай, найдвартай сонголт байхад чиглэсэн цогц арга хэмжээг авчээ.

Тухайлбал, автобус, трамвай, метро, галт тэрэгний сүлжээг нарийн төлөвлөж, нэг тээврээс нөгөөд шилжихэд хялбар болгосон байна.

Ингэснээр иргэдийн хувийн автомашин ашиглах нь багасч, хөдөлгөөнд оролцох автомашины тоо түүнийг даган буурсан байна.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн урсгалыг автомашины урсгалаас тусгаарлах бодлого онцгой нөлөө үзүүлжээ. Трам, автобусны замыг тусгай зурвастай болгож, уулзваруудын зохион байгуулалтыг сайжруулснаар зам дээрх эрсдэл багассан. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, зогсоолуудыг автомашины хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар барьж байгуулсан нь осол гарах магадлалыг бууруулсан байна.

Хельсинки хот нь нийтийн тээврийг хөгжүүлэхдээ зөвхөн дэд бүтцээ шинэчлэх бус, харин хотын хөдөлгөөний төлөвлөлтийг өөрчилсөн нь зам тээврийн аюул эрсдэлгүй амжилтын гол түлхүүр болсон аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ