Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-11-19
Дэлхийн “Жорлонгийн өдөр”

Дэлхийн “Жорлонгийн өдөр” тохиож байна.

Энэ жил “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн ариун цэврийн байгууламж” уриан доор тэмдэглэж байна.

Эл өдрийг яагаад дэлхий дахинд тэмдэглэдэг болохыг дараах тоо баримтууд харуулж байна.

- Дэлхий дээр 3.4 тэрбум хүн шаардлага хангасан, аюулгүй, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжгүй амьдарч байна.

- 345 сая хүн одоо ч ил задгай бие засдаг.

- Манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна.

- Хүн өдөрт 200-400 грамм ялгадас гаргадаг гэж үзвэл үүнд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг байдаг.

- Энэ бүх хортой биетүүд нь дэлхий даяар, жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг байна.

Эдгээр нь хүний эрүүл мэнд, амьдралын чанар, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа ба ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг харуулж байгаа юм.

Жорлонгоо дараах зарчмаар хангахыг айл өрх, албан байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

- Хүн бүрт хүртээмжтэй.

- Үер, ган гачиг болон уур амьсгалын бусад эрсдэлийг даван туулах чадвартай. - Хүлэмжийн хийн ялгарал багатай.

-Тогтвортой, нэгдсэн системтэй байхыг уриалж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ