
Японы ерөнхий сайд асан Шигэрү Ишиба энэ сарын 13-ны өдөр радиогийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, саяхан парламентэд одоогийн ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайванийн талаарх яриаг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Шигэрү Ишиба "Такаичи Санаэгийн хэлсэн үг нь "Тайваньд ямар нэг зүйл тохиолдох нь Японд ч тохиолдож байгаа хэрэг" гэдэгтэй бараг ижилхэн байна. Японы үе үеийн Засгийн газрууд Тайванийн асуудал дээр “ямар нэгэн тодорхой нөхцөл байдал болбол ингэх ёстой" гэсэн иймэрхүү тодорхой мэдэгдэл хийхээс зайлсхийсээр ирсэн" гэв.
Такаичи Санаэгийн хэлсэн үгэнд эргэлзэж байгаагаа Шигэрү Ишиба хэлж, “Ямар нэгэн тодорхой нөхцөл байдалд бол ингэх ёстой" хэмээн батлах нь сэргийлэн нөлөөлөх чадварыг нэмэгдүүлэхгүй гэв.
11 дүгээр сарын 7-ны өдөр Такаичи Санаэ парламентын хэлэлцүүлгийн үеэр “Тайваньд ямар нэгэн зүйл тохиолдвол” гэсэнтэй холбогдуулан хэлэхдээ, хэрэв байлдааны хөлөг онгоц байрлуулж хүч хэрэглэвэл, “Орших, сөнөхийн хямралын нөхцөл байдал" үүсэж болзошгүй гэж мэдэгдэв.
Японы хуулийн дагуу, хэрэв Японд заналхийлсэн “Орших, сөнөхийн хямралын нөхцөл байдал” үүссэн гэж үзвэл, шууд довтолгоонд өртөөгүй тохиодолд ч Япон өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно гэж заажээ.
11 дүгээр сарын 10-ны өдөр парламентын ээлжит хэлэлцүүлгийн үеэр Такаичи Санаэ "Миний хэлсэн үг нь Японы Засгийн газрын тууштай үзэл бодлыг тусгаж байгаа бөгөөд буцаах бодолгүй байгаа" гэж хэлжээ.