
Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 12-ны өдөр нийтэлсэн "Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв 2025" тайланд тэмдэглэхдээ, дэлхий даяар ойролцоогоор 730 сая хүн цахилгаан эрчим хүч авах боломжгүй хэвээр байгаа бөгөөд уур амьсгалын эрсдэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэжээ.
Эрчим хүчний хүртээмж болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтуудад дэлхий нийт хараахан хүрээгүй байгааг тайланд дурджээ.
Гэвч тайланд онцлохдоо, хэрэв энэ зууны дунд үе гэхэд дэлхий даяар цэвэр тэг ялгаруулалтын зорилтод хүрч чадвал, урт хугацааны дулааралын хэмжээг 1.5 хэмээр хязгаарлагдах боломжтой гэжээ.
Тайланд мөн ирээдүйн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг судалсан байна. Тайлангийн таамаглалын хувилбарт дурдсанаар, цахилгаан эрчим хүчний эрэлт нийт эрчим хүчний хэрэглээнээс хамаагүй хурдан өсч, өгөгдлийн төвүүд болон хиймэл оюун ухаанаас үүдэлтэй цахилгаан эрчим хүчний эрэлтийн огцом өсөлт голчлон хөгжингүй эдийн засагтай орнууд болон Хятад улсад төвлөрч байна.
Нарны фотоэлектрикоор төлөөлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний эрэлт хамгийн хурдацтай өсч байгаа бөгөөд Хятад улс дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн байр сууриа хэвээр хадгалсаар байна.
Цөмийн эрчим хүч сэргэх төлөвтэй байгаа бөгөөд 2035 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал дор хаяж гуравны нэгээр нэмэгдэх төлөвтэй байна.
Богино хугацаанд дэлхийн газрын тос болон байгалийн хийн хангамж ерөнхийдөө хангалттай байгаа ч геополитикийн эрсдэл хэвээр байна.