“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд хэсгийн Лузон арлыг дайрлаа.
Хар салхины улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд буй аж.
Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр, салхины хурд 185 км/цагт хүрсэн байна. Одоогоор зарим бүсэд цахилгаан тасарч, Манилагийн ойролцоох Сангли, мөн өмнөд нутгийн Биколын нисэх буудлуудыг түр хаагаад байгаа юм.
“Фунг-Вонг” нь тус улсыг энэ онд дайрсан 21 дэх хар салхи бөгөөд “Калмаэги”-гийн дараах сэргээн босголт дуусаагүй байхад ийнхүү дахин гамшиг нүүрлэжээ. “Калмаэги”-гийн улмаас Филиппинд 224 хүн, Вьетнамд таван хүн амь үрэгдсэн юм.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.