Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-11-10
Ж.Энхбаяр: Махыг 17 улсад экспортлож, орлого 300 сая ам.доллараас буурахгүй байна

Монгол Улсын Засгийн газар “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Мал эрүүл байж, чанартай түүхий эдээр үйлдвэрлэлүүдийг хангана. Тиймээс мал эмнэлгүүдийг боловсронгуй болгох чиглэд бид зорилт тавин ажиллана. Түүнчлэн малын ашиг шимийг дээшлүүлэх шаардлага бий. Манай нэг малаас авч байгаа ашиг шим бусад оронтой харьцуулахад харьцангуй сул байгаа. Монгол үнээнээс улиралдаа 500-600 литр сүү сааж байхад олон улсад 6000-8000 литр сүү авч байна. Иймд эрчимжсэн, ашиг шимт малын тоог нэмэх, бүтээмжийг сайжруулах бодлогуудыг хэрэгжүүлнэ. Эцэст нь хэлэхэд үйлдвэрлэж байж улс орон хөгжинө. Үйлдвэрлэж байж ажилтай, орлоготой байна. Яамны зүгээс дотоодын хүнсний хэрэгцээг бүрэн хангах, экспортлох чиглэлд онцгой анхаарч байгаа. Махны экспорт сүүлийн гурван жилд тогтворжиж, 17 улс оронд мах гаргаж, 300 сая ам.доллараас буурахгүй байна. Дотоодын түүхий эдийн боловсруулалтыг гүнзгийрүүлж байна. Ноолуурыг дотооддоо 100 хувь самнах шийдвэртэй холбоотойгоор ноолуураас орж ирэх орлого 200 сая ам.доллар болж нэмэгдсэн" гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ