
Манай улсад ажиллаж байгаа хоёр хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажил хөдөлмөр эрхэлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын экспортын таван хувийг бүрдүүлж байгаа. Манай орон уул уурхайн нэг салбараас хэтэрхий хамааралтай явж ирсэн нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд унахад дагахад савалж байдаг. Тиймээс эдийн засгийг олон тулгуурт болгох гол салбар нь хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл юм.
Цаашид уламжлалт салбараа сэргээх, технологийн шинэчлэл хийх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилтын хүрээнд хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглээнд нэвтэрлээ.
Арьс шир, ноос ноолуурын бэлтгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд 161 аж ахуйн нэгж гэрээ байгуулан шаардлагатай санхүүжилтээ авч, эхний үйлдвэрүүд ашиглалд орж байна.
Тэгэхээр ирэх таван жил хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт эрс шинэчлэл хийж, салбарынхаа боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жил байна.