Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-11-07
Өмнөд Солонгос Улсын шүүх шашны тэргүүнтэй холбоотой хэргийг хэлэлцэж байна

Өмнөд Солонгос Улсын “Нэгдэн итгэх нийгэмлэг” (Family Federation for World Peace and Unification) байгууллагын тэргүүн 82 настай Хан Хак Жa (Han Hak Ja)-д холбогдох авлигын хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байна.

Тодруулбал, тус байгууллагын удирдлага болох Хан Хак Жa улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд хандив, үнэт бэлэг өгч, нийгэм болон улс төрийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийсэн байж болзошгүй хэрэгт холбогджээ.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр, 2022 онд Хан Хак Жа 100 сая вон (ойролцоогоор 250 сая төгрөг), үнэт эдлэл болон тансаг бараа бүтээгдэхүүнийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн гэргий Ким Гён хи (Kim Keon hee) болон эрх баригч намын гишүүдэд хандив нэрийдлээр өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

2025 оны 9 р сарын 22-нд шүүхээс Хан Хак Жаг баривчлах шийдвэр гаргаж, “улс төрийн хандивын тухай хуулийг зөрчсөн”, “хууль бус хөрөнгө завшсан”, “нотлох баримт устгах оролдлого хийсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна.

Одоогоор шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд шийдвэр 2025 оны 12 дугаар сарын дунд үеэр гарахаар төлөвлөгджээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ