Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-11-05
Андрей Бабишийн ялалт Европын Холбоонд болгоомжлол төрүүлж байна

Бүгд Найрамдах Чех Улсын парламентийн сонгуульд барууны үзэлтэй популист Андрей Бабиш ялалт байгуулсан нь Чехийн шинэ засгийн газар Европын Холбооны хувьд “толгой өвтгөсөн хэрэг” болж хувирч магадгүй байна.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украинд үзүүлэх тусламжийг багасгах, мөн Европын Холбоотой цагаачлал ба байгаль орчны бодлогын зөрчилдөөнтэй асуудлаар хэлэлцэх амлалтыг өгч байжээ.

Чехийн тэрбумтан, улс төрч бөгөөд олон нийтэд “Чехийн Дональд Трамп” хочоороо танигдсан Андрей Бабиш нь ANO (YES) намаас нэр дэвшиж нийт саналын 35 хувийг авч ялалт байгуулсан юм. Сонгуулийн үр дүнг зарласны дараа тэрыээр “нэг намын цөөнхийн засгийн газар байгуулахыг зорьж байна” хэмээн мэдэгдээд парламентад олонх болгохын тулд барууны хэт үзэлт SPD болон бусад хоёр жижиг намтай хэлэлцээ хийх төлөвтэй байгаагаа дурдсан байдаг.

Одоогоор Европын Холбоо энэ талаар байр сууриа илэрхийлээгүй ч зарим албаны хүмүүсийн үзэж байгаагаар Бабиш нь Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулах, Украинд үзүүлэх тусламжийг зогсоох, Европын Холбооны дотоод хууль ёсны зарчмыг сөргөж ирсэн Словак болон Унгарын удирдагчидтай адилгүй аж.

Судалгааны байгууллага Globsec-ийн шинжээч Филип Нерад хэлэхдээ Бабишийн Засгийн газар “Европын Холбооны 2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан болох зорилготой Ногоон гэрээ (Green Deal)”-г шүүмжилсэн, цагаачлалын шинэ пактыг (ирэх жил хүчин төгөлдөр болно) эсэргүүцэх хандлагатай байх болно гээд “Чех улс Европын Холбооны үндсэн бодлогоос тодорхой хэмжээнд хөндийрч, Унгар, Словак зэрэг улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх магадлалтай” гэж онцолжээ.

Чех улс өмнө нь Украинд суурь хэрэгцээний сум, зэвсгийн нийлүүлэлтийг зохион байгуулах “санаачилга”-ыг удирдаж байсан ч Бабиш энэ санаачилгыг шүүмжилж, “уг санаачилга НАТО-гийн хүрээнд явагдаж болно” гэж мэдэгдэж байсан юм.

Тиймээс ирэх жилүүдэд Чехийн цэргүүд Украинд энхийг сахиулах ажиллагаанд оролцох эсвэл зэвсэг нийлүүлэх нь багасах магадлалтай. Мөн Чехийн удирдсан бусад Европын Холбооны төслүүд болон Оросын дипломат ажилтнуудын хөдөлгөөнийг хязгаарлах, Гүржийн засгийн газрын эсрэг Европын Холбооны хориг тавих, дэлхий даяарх Оросын “гибрид нөлөөллийн” эсрэг хоригийн шинэ тогтолцоо байгуулах, Косовогийн Европын Холбоонд элсэх өргөдлийг дэмжих зэрэг холбогдох ажиллагаа зогсох эрсдэлтэй шинжээчид үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ