Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
7 цаг 8 мин
“Цагаан алт-2025” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цагаан алт-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Ганзориг нар үг хэлж, салбарын шинжлэх ухаан, судалгаа, үйлдвэрлэл, бодлогын уялдааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн бүтэц, үйлдвэрлэлийн өргөтгөл, бүтээгдэхүүний нэр төрөлд үзүүлж буй нөлөө, салбарын хүний нөөцийн бодлого, тулгамдаж буй асуудал болон цаашдын зорилт, гарц шийдлийн талаар эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөллүүд өргөн хүрээнд хэлэлцлээ.

Хуралд Архангай, Говьсүмбэр, Булган, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Дорноговь зэрэг 10 аймгаас 11 мэргэжилтэн, нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, үндэсний “цагаан алт” хэмээх ноос, ноолуурын салбарын хөгжил, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ