БНСУ-ын Кёнжү хотын "Lahan Select" зочид буудалд Ази, Номхон далайн эдийн засгийн чуулганд (APEC) оролцсон дээд хэмжээний зочдод зориулсан урлагийн тоглолт болжээ.
Дэлхийн нөлөө бүхий удирдагчдын үзэж сонирхсон тус тоглолтод БНСУ-ын алдарт "Big Bang" хамтлагийн "G Dragon" оролцож, "Power", "Home Sweet Home", "Drama" зэрэг дуунуудаа дуулсан нь дэлхийн улс орны удирдагчдыг байлдан дагуулжээ.
"APEC"-ийн дээд хэмжээний төлөөлөгчдөд зориулсан урлагийн тоглолтыг БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Канадын Ерөнхий сайд Марк Карний, Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги гэх мэт бүс нутгийн удирдагчид үзэж сонирхсон байна.
Тэдэнд зориулсан тоглолтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "G Dragon"-ы үзүүлбэрийг анхааралтай үзэн ажигласан бөгөөд ихэд сэтгэл хангалуун байсан тухай олон улсын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд онцолжээ.
Ингэж Ази, Номхон далайн улс орны удирдагчдид ялангуяа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний сэтгэлийг хөдөлгөсөн "G Dragon" дахин дэлхий нийтийн анхаарлыг татаж, "K Pop" хөгжмийн соёлын давалгааг олон улсын анхаарлын төвд дахин оруулж чадлаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оноос хойш анх удаа БНСУ-д айлчлан очсон нь энэ юм байна.