
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдаа Мишээл экспогийн төв танхимд болж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ жилийн үзэсгэлэн худалдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж байгааг онцоллоо.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилго болох мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид амжилттай хэрэгжүүлж буйг дурдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд:
- Савхи, нэхий дээл, үслэг хувцас
- Ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн
- Савхин гутал, цүнх, бэлэг дурсгал
- Оёмол бүтээгдэхүүний салбарын 100 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож, монгол малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн өөрийн шилдэг бүтээгдэхүүнээ санал болгож байна.
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдаа нь Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд 2025.11.03-ны өдрийг дуустал үргэлжилнэ.