Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-31
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт үргэлжилж байна

Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө хянуулан, батлуулж 5 сард батламжаа хүлээн авсан.

ДМАЭМБ-аар батлуулснаар олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үүний үр дүнд улс орны эдийн засаг, махны экспорт, малчдын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.

Энэ онд нийт 8.8 сая.толгой мал хамруулахаар төлөвлөж, хаврын дархлаажуулалтад 2.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг 95 хувийн гүйцэтгэлтэй 2,5 сая.толгой мал хамруулсан.

Намрын дархлаажуулалтад 4,9 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөж аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар шүлхийн дархлаажуулалт улсын хэмжээнд 45 хувьтай үргэлжилж байна.

Малчид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын арга хэмжээнд үхэр, гахай, цаа бугийн бүрэн хамруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ