Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-28
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааны 37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулж буй зөрчил 60 гаруй хувийг эзэлж байна.

 Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошголсон шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 159 нэр төрлийн 1,841 ширхэг, 7.024.050 төгрөгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд  Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.6 сая.төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн аяны хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1, 3, 5, 6 дугаар сургууль болон 8 цэцэрлэгийн 450 албан хаагч, сурагчдад "Хүнсний аюулгүй байдалд хэрэглэгч буюу эцэг эхийн оролцоо", "Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололт, хүнсний нэмэлт" сэдвээр танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ