Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-23
Эрдэм шинжилгээний хурлын шилдгүүдэд шагнал гардуулав

Дэлхийн 150 улс орон “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 44 дэх жилдээ, Монгол Улс энэ өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) Суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв хамтран жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жил “Хүнсний аюулгүй байдал-Стандарт, чанарын баталгаа” сэдвийн хүрээнд байгууллаа.

Эрдэм шинжилгээний Бага хурлыг энэ жил ес дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд хүнсний чанар, аюулгүй байдлын асуудлаар судлаачид, шинжээчид, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд өргөнөөр оролцов. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн шинжээч Б.Бямбасүрэн “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолонд хийсэн тандалт судалгааны үр дүн” сэдэвт судалгаагаараа дэд байрт, судлаачийн тусгай байрт ШУТИС-ийн профессор багш, доктор Я.Алтанцэцэг “Буудайн гурилын стандартын шинэчлэл, онцлог” сэдвийн өгүүллээр, оюутны тусгай байрт МУИС-ийн оюутан М.Хүслэн “Ингэний хоормогоос функциональ ундаа гарган авах судалгаа” сэдвийн бүтээлээрээ тус тус шалгарсан.

Шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулан баяр хүргэлээ. Эрдэм шинжилгээний бага хурал нь хүнсний үйлдвэрлэл, стандарт, чанарын баталгааны чиглэлээр шинэ мэдлэг, инновацийн шийдэл солилцох чухал талбар болж, салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. “Дэлхийн хүнсний өдөр–2025”-ийн хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь хүнсний салбарын хөгжлийг шинжлэх ухаанд тулгуурлан ахиулах, ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжих, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ