Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-10-22
ОХУ, БНХАУ Благовещенск-Хэйхэ гүүрийн төслийг хэрэгжүүлжээ

ОХУ, БНХАУ хооронд хуурай замын гүүрэн холболт байгуулах, худалдаа, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Благовещенск-Хэйхэ гүүрийн төслийг хэрэгжүүлжээ. 

Төслийн хүрээнд хоёр улсыг холбосон 1 км урт гүүр, 19 км бүхий авто зам тавигдсан бөгөөд төслийн барилга угсралт 2016 оноос эхэлж 2020 онд дууссан байна. 

Төслийг хэрэгжүүлэх явцад цаг уурын хүнд нөхцөл хамгийн том сорилт болжээ.

Учир нь Амур мөрний цаг агаар өвөлдөө -40°C хүрдэг тул бетон хөлдөх, бүтцийн бат бэх алдагдах эрсдэлтэй байсан бол хаврын мөсний хөдөлгөөн гүүрний тулгуурыг гэмтээх аюул дагуулсан байна.

Иймээс урсгалд тэсвэртэй  инженерийн тусгай технологийг ашиглажээ. 

Гүүр ашиглалтад орсноор Орос, Хятад хоёр улсын хоорондын худалдааны урсгал гурав дахин өсөж, бүс нутгийн тээврийн сүлжээний хүчин чадал сайжирсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ