Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-10-20
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг.

Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа.  

2023 оны улирлын томуугийн вакцины үр нөлөөг 8 улс, оронг хамруулан хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэлтийг 51.9 хувь, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 67,7 хувиар бууруулжээ.

Монгол Улсад жилд 700,000 орчим хүн томуугаар өвчилж, 47,000 орчин хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.

Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөх, өвчлөл хүндрэхээс сэргийлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ