Япон Улс газар хөдлөлтийн үед “хөвдөг байшин” ашиглана
“Air Danshin Systems Inc.” компанийн боловсруулсан систем нь газар хөдлөлтийн үед байшинг сууринаас нь хөндийрүүлж, эвдрэл гэмтлээс хамгаалах зориулалттай юм.
Тус технологи нь байшингийн доор байрлуулсан мэдрэгч болон өндөр хурдны компрессороор ажилладаг.
Тодруулбал, газар хөдлөлтийн чичиргээг ердөө 0.5-1 секундын дотор илрүүлж компрессор суурийн доорх агаарын дэрийг шахан байшинг 3 сантиметр орчим өргөдөг байна. Ингэснээр барилга агаарт хөвөх мэт болж, газрын доргионоос үүсэх хүч барилгын бүтцийг дамжихгүй аж.
Газар хөдлөлтийн дараа систем агаарыг аажмаар суллан, байшинг анхны байрлалд нь буцааж буулгадаг гэнэ.
2021 онд Японд болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр уг системийг ашигласан байшингуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна.
Одоогийн байдлаар 90 гаруй барилгад уг системийг суурилуулсан бөгөөд нэг системийн өртөг ойролцоогоор 37 мянган ам.доллар байгаа нь уламжлалт сейсмик тусгаарлагч системүүдээс харьцангуй хямд байгаа аж.
Японы энэхүү “хөвдөг байшин” технологи нь газар хөдлөлтийн аюулд өртөмтгий бүс нутгуудад аюулгүй байдлын шинэ жишиг тогтоох боломжтой гэж үзэж байна.
Бусад мэдээ
Трамп: АНУ, Иран энэ амралтын өдрүүдэд нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй
Мэдээ
Ойрхи Дорнодын хурцадмал байдал хүнсний аюулгүй байдалд дарамт үзүүлж байна
Мэдээ
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
Мэдээ
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.