Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-17
Монгол Улс Хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Итали Улсын Ром хот дахь төв байранд зохион байгуулагдсан “Гараас гарт” хөрөнгө оруулалтын форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцууллаа.

Тус төлөвлөгөөнд адууны мах, хонины мах, ноолуур, ингэний сүү, хүлэмжийн ногоо гэсэн таван тэргүүлэх бүтээгдэхүүнийг онцоллоо. Эдгээр хөрөнгө оруулалт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хөдөөгийн ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

Энэхүү төлөвлөгөө нь НҮБ-ын ХХААБ-ын “Гараас гарт” санаачилгын хүрээнд боловсруулагдсан бөгөөд улс орон өөрөө тэргүүлсэн, өгөгдөлд суурилсан хандлагаар хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоогоо шинэчлэх, экспорт, инновацийн чадавхаа нээхэд чиглэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ