Хятадын үндэсний статистикийн газраас аравдугаар сарын 15-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 9-р сард хэрэглээний зах зээл ерөнхийдөө хэвийн ажиллаж, үндэсний хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.1 хувиар өссөн байна.
Хүнс болон эрчим хүчний үнийг тооцохгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.0 хувиар өссөн нь тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна.
Статистик мэдээгээр, 9-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурч, хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар өссөн байна.
Өргөн хэрэглээний барааны үнэ 0.8 хувиар буурсан бол, үйлчилгээний үнэ 0.6 хувиар өссөн байна. 1-р сараас 9-р сарын дундаж байдлаар, хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна.
Хүнс болон эрчим хүчний үнийг тооцохгүйгээр, үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.0 хувиар өссөн нь тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж, сүүлийн 19 сарын хугацаанд өсөлтийн хурд анх удаа 1 хувьд хүрсэн байна.