БНХАУ цаг уурын ажиглалт, хэмжилтийн "Бэйдөү" системийг хөгжүүлж байна
Уг системд 9 ширхэг “Фэн Юнь” хиймэл дагуул, 842 ширхэг цаг агаарын радар, 90 мянга гаруй газрын ажиглалтын станц багтжээ.
Хятадын Цаг уурын албаны холбогдох албан тушаалтны мэдээлснээр, бие даан судлан бүтээсэн өндөр огторгуйн цаг уур ажиглалт, хэмжилтийн “Бэйдөү” систем нь энэ салбарт GPS системийн олон жилийн турш үргэлжилсэн монополь байдлыг эвдэж чадсан байна.
“14-р таван жил”-ийн хугацаанд Хятад улс цаг агаарын радарын хяналтын системээ улам боловсронгуй болгосноор хяналтын хүчин чадал нь олон улсын тэргүүлэх түвшинд хүрчээ. Одоогоор тус сүлжээ хүн ам төвлөрөн суурьшсан бүс нутгийн 90 гаруй хувийг хамарч, бүх хяналтын бүтээгдэхүүн бие даасан оюуны өмчийн эрхтэй болсон байна.
Үүний үр дүнд, тус улсын хэмжээнд цаг уурын гамшгийн үзэгдлийг иж бүрэн илрүүлж, урьдчилан таних түвшин 80 хувиас давсан бөгөөд аадар бороо, мөндөр, хар салхи, аянга цахилгаан зэрэг жижиг, дунд хэмжээний гамшигт цаг агаарын үзэгдлийг илүү нарийн хянах, хэмжих боломж бүрджээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.