Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-10
Өндөг болон импортын түүхий эд бүтээгдэхүүний төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна

Мал эмнэлгийн ерөнхий газраас “Хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хилийн боомт бүхий 11 аймаг болон Нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. 

Хяналт шалгалтын хүрээнд хүнсний өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа эрхэлдэг 3 аж ахуйн нэгж 4 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж 3 иргэний “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг зөрчсөн, хэрэглэх, хадгалах хугацаа тодорхойгүй, 6 нэрийн 247.0 төгрөгийн үнэ бүхий 15.4кг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг устгаж, ЗТХ-ийн тусгай ангийн 6.15-3-3.1, 6.15-8 дахь заалтуудад зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл ноогдуулж бүрэн барагдууллаа.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд ЗТХ-ийн тусгай ангийн 6.15-3-3.1 дэх заалтаар тус тус зөрчлийн хэрэг нээн, 42 нэр төрлийн 2026 ширхэг, 47,8 кг импортын мэдэгдэлгүй өндөг, гахай, тахианы мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг битүүмжилж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. 

Хилийн боомт бүхий 11 аймгийн хяналт шалгалт үргэлжилж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ