Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-10-08
ЭККО-ФАРМ төслийн талаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ЭККО-ФАРМ) төслийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Биологийн олон янз байдлыг хамгаалах арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбар болон тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой ЭККО-ФАРМ төсөл Монгол Улсад 2024-2029 оны хооронд таван жилийн хугацаанд хэрэгжих байгаа юм.   

Уулзалтаар төслийн хэрэгжилт болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, Канад Улсын албаны төлөөлөгчдөд төслийн явцын үр дүнг танилцуулав.

ЭККО-ФАРМ төслийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Канад Улсын Гадаад хэргийн яамны Монголыг хариуцсан хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Мароун Абау Фаяассал, Канадын элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Элчин зөвлөх Жан-Стефан Күтюр, ажилтан Б.Оюунбилэг болон ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, дэд захирал П.Бямбадорж нар оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ