Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-10-06
ХБНГУ Европын Холбооны орогнолын тухай шинэчлэлийг хэрэгжүүлэхээр болов

ХБНГУ-ын Засгийн газар Европын Холбооны орогнолын тухай шинэчлэлийг хэрэгжүүлэх хуулийн төслүүдийг баталлаа.

Харин хүний эрхийн байгууллагууд дүрвэгсэд, тэр дундаа хүүхдийн  эрхийг  хамгаалах шаардлагатай талаар анхааруулж байна.

Уг хуулийн шинэчилсэн  агуулгаас товч дурдвал, Европын Холбооны гадаад хилээр нэвтэрч буй бүх дүрвэгч заавал нэгэн жишгээр шалгуулах, өргөдлийг хил дээр шууд шийдвэрлэх буюу хил нэвтрүүлэх эсхүл албадан гаргах, хууль зүйн үндэслэл байгаа тохиолдолд баривчлах зэрэг өөрчлөлтүүдийг багтаажээ.

Харин зарим хүний эрхийн байгууллагуудаас уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, “Про Асил” ТББ дүрвэгчид, тэр дундаа хүүхэдтэй гэр бүлүүдийг хагас хаалттай орогнох байранд байрлуулж, бараг хорих ангитай адил нөхцөлд амьдрах эрсдэлтэй гэж анхааруулаад энэ нь стресс, сэтгэл гутрал үүсгэнэ гэж мэдэгджээ.

“Эмнести Интернэшнл” үүнийг “Де-факто хорих шинэ хэлбэрийг бий болгож байна” хэмээн шүүмжилж, “хорих арга хэмжээ ямар ч тохиолдолд нийтлэг байдал болж болохгүй, тэр ч бүү хэл  хүсэлтийг нь түдгэлзүүлсэн цагаачдыг ч хорих ёсгүй” гэж мэдэгдэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ