Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхдийг CJM төхөөрөмжөөр хангана

Монгол Улсад нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхэд амьдарч байна.
Эдгээр хүүхдүүд өдөр бүр 7-10 удаа, жилд ойролцоогоор 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахараа хэмждэг.
3000 удаа хатгуулснаар хүүхдийн захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болж эхэлдэг.
Тийм учраас хатгахгүйгээр сахарын үзүүлэлтийг хэмжин мэдээлэгч сенсор буюу CJM төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж 260 хүүхдээ бүрэн хангахаар ажиллаж байна.
Ингэснээр хүүхдүүд 15 хоногт 150 удаа биш нэг удаа хатгуулж сахарын түвшнээ хялбар аргаар хянадаг болох юм.
Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.