Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-30
Алдарт уулчин Карлос Сориа 86-тайдаа 8000 метрээс дээш өндөртэй оргилд гарчээ

Испанийн алдарт уулчин Карлос Сориа 2025 оны есдүгээр сарын 26-нд 8156 метр өндөр Манаслу уулын оргилд гарчээ. 

Ингэснээр тэрбээр 8000-аас дээш өндөртэй оргилд гарсан дэлхийн хамгийн ахмад уулчин болсон байна. 

Карлос Сориа 14 "Найман мянгат" уулын 12- т нь гарсан, тодруулбал:
1. Нанга Парбат (8125 м), 1990 
2. Гашербрум II (8035 м), 1994
3. Чо-Оюу (8201 м), 1999
4. Эверест (8848 м), 2001
5. К2 (8611 м), 2004
6. Броуд пик (8047 м),2007
7. Макалу (8465 м), 2008
8. Гашербрум I (8068 м), 2009
9. Манаслу (8156 м), Непал, 2010
10. Лхозе (8516 м), 2011
11. Канченжанга (8586 м), 2014
12. Аннапурна (8091 м), 2016 онд гарч байжээ. 

Үүгээр ч зогсохгүй Карлос Сориа "Seven summits" гэж нэрлэгддэг долоон тивийн оргилд бүгдэд нь бас хөл тавьсан уулчин юм. 

Карлос Сориа эдүгээ К-2, Броуд пик, Макалу, Манаслу, Лхозе, Канченжанга, Аннапурна оргилд хамгийн ахмад насандаа гарсан уулчин, 60-аас дээш насандаа 10 "Найман мянгат"-д гарсан цорын ганц уулчин, "Найман мянгат"-д хамгийн өндөр настайдаа оргилдсон уулчин гээд олон гайхалтай амжилт, рекордыг эзэмшиж байна. 

Хоёр жилийн өмнө Карлос Сориа Дхаулагирийн 7000м орчимд хөлөө хугалж, маш хүнд гэмтэл авсан ч мөлхсөөр хоёрдугаар баазад ирж, амь нас нь аврагдаж байсан түүхтэй. Гэмтлээс үүдэн өвдөгний үеэ солиулсан ч тэрбээр 86 настай ийнхүү 8000м оргилд гарч чаджээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ