Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-09-30
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх Үндэсний хөтөлбөр боловсруулна

Дэлхий даяар амиа хорлолтын нийт тохиолдлын 77 хувь нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна.

2023 оны эрүүл мэндийн статистик мэдээлэлээр Монгол Улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100 000 хүн амд 14.7 байгаа бөгөөд насны бүлгээр авч үзэхэд 2023 онд нас барсан 20-24 насны залуучуудын 27.4 хувь нь буюу 4 хүн тутмын 1, 25-29 насны залуучуудын 20.6 хувь буюу 5 хүн тутмын 1, 15-19 насныхны 23.6 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.

Тиймээс хүн амын дунд ялангуяа хүүхэд залуучуудын дунд амиа хорлох оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх, түгээмэл тохиолддог сэтгэцийн тулгамдсан асуудлуудыг эрт илрүүлэх, холбогдох байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа чухал байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. 

Амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр 2026-2030 он хүртэл 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ