Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-29
БНХАУ хоёр шинэ дэлхийн шим мандлын нөөц газартай боллоо

НҮБ-ын ЮНЕСКО энэ сарын 27-нд мэдэгдэл гаргаж, шинээр 26 шим мандлын нөөц газрыг бүртгэн авсны дотор Хятадын Далан Хар уул болон Жөүжи дархан цаазат газар багтжээ.

Ингэснээр дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд нийт 785 газар хамрагдаад байна.

Далан Хар уулын шим мандлын нөөц газар нь Өвөр Монголын Монь уулын дунд хэсэгт оршдог бөгөөд ойролцоогоор 3900 км² талбайг хамардаг. Энэ бүсэд 1200 гаруй зүйлийн дээд зэргийн ургамал, 300 орчим төрлийн сээр нуруутан, 1800 орчим төрлийн үет хөлтөн амьдардаг.

Харин Жөүжи шим мандлын нөөц газар нь Шаньши мужийн Чиньлин уулын хойд ба өмнөд энгэрийн уулзвар орчимд, ойролцоогоор 690 км² талбайг эзэлдэг. Ойн бүрхэвч нь 96 хувьд хүрдэг бөгөөд энд Чиньлингийн панда, Алтан сармагчин, Такин зэрэг ховор амьтан, ургамал тархан амьдардаг байна.

Шинээр бүртгэгдсэн шим мандлын нөөц газрууд Ангол, Жибути, Экваторын Гвиней, Исланд, Оман, Тажикистан зэрэг 21 улсад байрладаг ажээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ