Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-26
Солонгос шинээр гэрлэсэн хосуудад тэтгэмж олгоно

БНСУ гэрлэлтийн тоо болон төрөлтийн бууралтыг шийдвэрлэх зорилгоор санхүүгийн урамшууллын бодлого хэрэгжүүлж эхэлж байна.

Жишээ нь, Бусан хотын Саха дүүрэг хосуудыг гэрлэхэд 20 сая воныг (≈ 50 сая төгрөг) олгодог бол Сөүл хот ирэх аравдугаар сараас шинээр гэрлэсэн хосуудад 1 сая воны санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

Мөн Хадонг муж саяхан гэрлэлтийн урамшууллаа 5 сая воноос 6 сая вон болгож нэмэгдүүлсэн бол Косон, Үйрён, Мирян зэрэг хотууд гэрлэсэн хосод тэтгэмж хэлбэрээр 1-2 сая вон олгодог байна. 

Энэ бодлого нь залуусын эдийн засгийн дарамтыг хөнгөвчлөх, гэр бүл зохиох нөхцөлийг дэмжих зорилготой боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өндөр байрны үнэ, ажил, амьдралын тэнцвэр, хүүхэд өсгөх зардал зэрэг бүтцийн асуудлуудыг мөн шийдвэрлэхэд нөлөөлнө гэж үзжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ