Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
17 цаг 21 мин
“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг эхлүүлээд байна.

Тус арга хэмжээг импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалтыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, импортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдааны төвүүдэд хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах зорлигоор зохион байгуулж байна.

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 2025 онд “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэх бөгөөд энэ жил НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөлийн эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилготой билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ