Улс төрийн зүтгэлтэн Чарли Киркийг буудан хөнөөсөн этгээдийг энэ сарын 29-нд шүүнэ
Түүнийг “The American Comeback Tour” нэртэй улс төрийн илтгэлийн үеэр үг хэлж байхад нь буудсан бөгөөд хүзүү орчмоороо шархадсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас баржээ.
Хэрэгт 22 настай Тайлер Жеймс Робинсоныг сэжигтнээр татаж, баривчилсан бөгөөд түүнийг хүнд хэлбэрийн аллагын хэрэгт буруутган Юта мужийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, цаазын ял оноох саналтай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэв. Түүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр товлогдоод байна.
Мөрдөн шалгалтаар сэжигтэн Робинсоны гэрээс буу, тэсрэх бодис, хэргийн үеэр ашигласан хувцас, хэрэгсэл, камерын бичлэгүүд олдсон бөгөөд шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтүүдээр түүний ДНХ нотлох баримтуудтай тохирч буйг албаныхан баталжээ.
Чарли Кирк нь АНУ-ын залуу үеийг консерватив үзэл санаанд уриалан дууддаг, улс төрийн идэвхтэй илтгэгч, олон нийтийн сүлжээнд нэр нөлөө бүхий нэгэн байсан юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.