Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-09-19
Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна

Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

Сум, өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалт хийж байна.

Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:

  • 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд;
  • Жирэмсэн эмэгтэй;
  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм. 

Манай улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт  10 дугаар сараас эхэлж, 1, 2 дугаар сард оргил үедээ хүрч,  жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. 

Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт дарамт учруулдаг.

Эрүүл мэндийн салбарын 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн  эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн  шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна.

Таван хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ