Говь-Алтай аймаг 1655 тн хадлан бэлтгээд байна

Говь-Алтай аймаг 2025 оны хавар үр тариа улаанбуудай 147 га, бусад үр тариа 294 га, төмс 42 га, хүнсний ногоо 87 га, малын тэжээл 725 га, жимс жимсгэнэ 130 га нийт 1431 га талбайд тариалалт хийжээ.
2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ургац хураалтын явц 30.7 хувьтай үргэлжилж байна.
Мал аж ахуйн хэрэгцээнд Халиун сумын Ёлтонгийн услалтын системтэй талбай болон Гуулин тосгонд нийт 250 га талбайд тариалжээ.
Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133.2 тн тэжээл бэлтгэсэн.
Түүнчлэн 200 тн өвс, 25 тн тэжээлийг 200 сая төгрөгөөр нэмж бэлтгэхээр худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Хадлангийн талбайгаас 2967 тн хадлан бэлтгэх тооцоотой байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 1655 тн хадлан бэлтгээд байна.
Бусад мэдээ
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэв
Мэдээ
Ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт бодисын хэрэглээг халах төслийг Дарханд хэрэгжүүлнэ
Мэдээ
Бордоогоо бусдаас гуйхгүй
Мэдээ
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1.150.000-1.450.000 төгрөгөөр худалдан авна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.