Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-09-08
Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарлажээ

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас өглөө. 

2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж, 1 хүн нь нас баржээ. 

Хоёр хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна.

Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүнд шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна.

Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн, хяналтад авчээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ