Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-05
Москва хотод жолоочгүй трамвай явж эхэллээ

2025 оны есдүгээр сарын 3-нд Москва хотод Оросын анхны бүрэн жолоочгүй трамвай албан ёсоор ашиглалтад орлоо.

Тус трамвай нь хотын баруун хойд хэсэгт байрлах №10 чиглэл- Метро Щукинская- Улица Кулакова хооронд зорчигч тээвэрлэнэ.

Жолоочгүй трамвайд ашиглагдаж буй программ хангамжийг гадаадын компаниудаас тусламж авахгүйгээр Москвад метрополитены инженерүүд өөрсдөө бүтээжээ.

Тэдний хэлснээр уг технологи нь гадаадын төстэй системүүдээс илүү нарийн, тогтвортой ажиллагаатай байна.

Тестийн явцад жолоочгүй трамвай 8 мянга гаруй км зам туулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

Инновацийн энэхүү тээврийн хэрэгсэл нь дараах системүүдээр тоноглогджээ.

• мэдрэгчийн иж бүрэн систем

• өндөр нарийвчлалтай маршрут карт

• байрлал тогтоох систем

• компьютерийн хараа

• хөдөлгөөн төлөвлөлт

• дугуй хальтрахаас сэргийлэх систем

Үүний ачаар трамвай нь шаардлагатай газартаа зогсож, хаалга нээж хаах, замын гэрлэн дохио дагах, явган зорчигчдыг зам гаргах, уулзвар дээр хэрхэн гарахаа шийдэх, сум (стрелка) шилжүүлэх, хөдөлгөөний хуваарийг чанд баримтлах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэж чадна.

Одоогийн хууль тогтоомжийн дагуу кабинд мэргэжилтэн сууж, шаардлагатай бол хяналтыг гардан авдаг. Харин бүх зүйл хэвийн байвал тэрбээр жолоодлогод оролцохгүй.

Москва хотын захиргаа энэ ондоо багтаж нэмэлтээр жолоочгүй 3 трамвай явуулж эхлэхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ