Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдлээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Аймгийн онцгой комисс, ЗӨСТ, ЭМГ, НЭ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.
Одоогоор Аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж хөл хорио тогтоосон.
ЭМЯ, ЗӨСҮТ-өөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү.
Бусад мэдээ
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ
Мэдээ
Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно
Мэдээ
Засгийн газар төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалж, эрүүл мэндийн салбарын хяналтыг хэвийн үргэлжлүүлж байна
Мэдээ
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.