Алтны үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, $3,508-т хүрсэн бол фьючерс ханш $3,578 болж өслөө.
Энэхүү өсөлтf; хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.
Есдүгээр сард Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэж тооцож байна.
Бодлогын хүү буурах нь алтыг хөрөнгө оруулагчдад илүү сонирхолтой болгодог.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан тарифыг давж заалдах шатны шүүх хууль бус гэж үзсэн ч 10-р сар хүртэл хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Энэ нь худалдааны орчинд тодорхойгүй байдлыг үүсгэж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлгүй хөрөнгө болох алт руу хөрвөхөд түлхэц өгч байна.
Сүүлийн нэг сарын доод түвшинд ойрхон арилжаалагдаж байгаа💲 ам.долларын сулрал нь алт болон бусад металлын үнийг өсгөх шалтгаан болж байна.
Долларын үнэ сулрах нь алтыг доллар ашигладаггүй хөрөнгө оруулагчдад хямд болгож, эрэлтийг нэмэгдүүлдэг гэжээ.