ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Монгол Улсад “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл” (MON-SHEP)”-ийн хэрэгжилтийн явцтай танилцаж, нөхцөл байдлыг магадлах зорилгоор ирсэн Японы олон улсын байгууллага ЖАЙКА-ийн Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Фүжита Акико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр цаашид төслөөс хэрэгжүүлэх тариаланчдын хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх менежментийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд шаардлагатай бодит нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, хэрэгжүүлэх агуулга, баримтлах чиг хандлагыг тодорхойлох талаар ярилцав.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд байлцлаа.