Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-03
Реппер Карди Би 24 сая ам.долларын нэхэмжлэлтэй шүүх хуралд оролцож байна

Америкийн алдарт рэппер Карди Би (Белкалис Альманзар) өөрийн эсрэг гаргасан 24 сая ам.долларын иргэний хэрэгтэй холбогдуулан Лос Анжелес хотод шүүх хуралд оролцож байна.

Энэхүү нэхэмжлэлийг хамгаалалтын ажилтан Эмани Эллис гаргасан бөгөөд тэрбээр 2018 онд болсон халдлагын улмаас сэтгэл санаа болон бие махбодын хохирол амссан гэж мэдүүлжээ.
Хэргийг тодруулбал, 2018 онд Карди Би жирэмсний хяналтад хамрагдахаар эмнэлэгт очих үеэр тус эмнэлгийн хамгаалалтын ажилтан Эмани Эллис түүнийг таньж, гар утсаараа дүрс бичлэг хийхийг оролдсон байна. Үүнээс үүдэн талуудын хооронд маргаан үүссэн аж.
Хэргийг Лос Анжелес хотын Альхамбра дүүргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд 2025 оны наймдугаар сарын 25-наас гэрчүүдийн мэдүүлгийг авч эхэлжээ.

Карди Би шүүхийн танхимд мэдүүлэг өгөхдөө тухайн үед хамгаалагчтай зөрчилдөөн үүссэн ч ямар нэгэн бие махбодын халдлага үйлдээгүй гэдгээ онцлон мэдүүлсэн байна. Тэрбээр “Зөвхөн үгээр маргалдсан, би хэзээ ч хүрч, халдаагүй” хэмээн тайлбарлажээ.

Харин нэхэмжлэгч Эллисийн зүгээс Карди Би түүнийг түлхэж, хазаж, хумсаараа шархдуулсан гэж мэдүүлжээ.

Түүний хэлснээр, уг халдлагаас үүдэн нүүрэнд нь сорви үүсэж, нөхөн сэргээх мэс засал хийлгүүлэх шаардлагатай болсон гэжээ. Гэвч гэрчээр оролцсон эмч болон эмнэлгийн ажилтнууд тухайн үед ямар нэгэн бие махбодын халдлага ажиглагдаагүй гэж мэдүүлсэн байна.

Хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд шүүх хурал ирэх долоо хоног хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.

Энэхүү хэргийн шийдвэрээр Карди Би их хэмжээний нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээх эсэх нь тодорхой болох юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ