Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-09-02
Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас 250 хүн амь насаа алджээ

Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын Үндэсний радио, телевиз мэдээлжээ.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Аврах багийнхан харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг албаныхан онцлоод, хохирлын хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд бослон бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ