АНУ-ын Засгийн газар Олон Улсын Эрүүгийн шүүхийн (ICC) дөрвөн албан тушаалтанд санхүүгийн хориг арга хэмжээ авснаа зарлалаа.
Энэхүү хориг арга хэмжээ нь АНУ болон Израиль Улсын иргэдийн эсрэг хэрэг үүсгэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулснаас эхлэлтэй бөгөөд АНУ-ын зүгээс Олон Улсын Эрүүгийн шүүх (ICC)-д авч хэрэгжүүлсэн хамгийн хатуу арга хэмжээний нэг боллоо.
Хоригт шүүгч Кимберли Прост (Канад), шүүгч Николас Гийлу (Франц), прокурор Назхат Шаийм Хан (Фижи), прокурор Маме Мандиайе Ньянг (Сенегал) нар багтжээ.
Хорих арга хэмжээгээр албан тушаалтнуудын АНУ дахь бүх хөрөнгийг царцаах, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйлгээ хийхийг хориглох, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг шийтгэл ногдуулаад байна.
Энэхүү шийдвэр нь АНУ, Израил Улсын, Олон Улсын Эрүүгийн шүүх (ICC)-ийн хоорондын эрх зүйн болон улс төрийн маргааныг хурцатгах төлөвтэй байна.