ОПЕК болон түүний холбоотон гишүүн орнууд (OPEC+) 8 сараас эхлэн газрын тосны өдөр тутмын нийлүүлэлтийг өмнө нь төлөвлөж байсан 411,000 баррелиэс нэмж 548,000-д хүргэх шийдвэр гаргалаа.
ОХУ, Саудын Араб, Алжир, Ирак, Казахстан, Кувейт, Оман, Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөл цахим уулзалтаар тус шийдвэрийг баталжээ.
Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, газрын тосны эрэлт тогтвортой өсөж буй нь нийлүүлэлтийг шат дараатайгаар хийх нөхцөлийг бүрдүүлж байна.
Олборлолтын шинэ төлөвлөгөөнөөс харвал, 2024 оны 4 сараас 2026 оны 9 сар хүртэл сар бүр 137,000 баррелиэр нэмэгдүүлэх, 5 сараас эхлэн энэхүү хэмжээг 3 дахин нэмж, 411,000 баррель болгон өөрчилсөн байна.
Ирэх наймдугаар сараас нэмэгдлийг дахин тэлж, 548,000 баррель/өдөр болгож байгаа нь ОПЕК-ийн бодлогын шинэчлэлийн томоохон алхам гэж үзэж байна.
Ойрх Дорнод дахь зөрчилдөөн сүүлийн үед газрын тосны үнийг түр хугацаанд өсөхөд нөлөөлсөн юм.