Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Уржигдар 13 цаг 51 мин
Эмгэг Судлалын Үндэсний Төвд FISH шинжилгээ нэвтрүүллээ

Эмгэг Судлалын Үндэсний Төв Монгол Улсад FISH (Fluorescence In Situ Hybridization буюу Байран туяаралт эрлийзжүүлэг) шинжилгээний аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг 2024 оноос эхлэн үе шаттайгаар ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Вухан Эрүүл Мэндийн Биотехнологийн компанийн хоёр мэргэжилтэн Монгол Улсад ирж хоёр өдрийн дадлага сургалт зохион байгууллаа. FISH шинжилгээ нь молекулын түвшинд хромосомын өөрчлөлт, генийн хомсдол, олшрол болон дахин зохион байгуулалтыг нарийвчлан илрүүлэх өндөр мэдрэг, нарийн аргачлал юм.

Сургалтын үеэр HER2, ALK, ROS1 хавдрын рецептор үнэлэх, мутац илрүүлэхэд зориулсан пробуудыг түргэвчилсэн болон уламжлалт FISH шинжилгээний аргачлалуудыг ашиглан туршилт, дадлага хийж, амжилттай гүйцэтгэлээ.

Мөн тус компаниас FISH шинжилгээний технологийг нутагшуулахад дэмжлэг үзүүлж, лабораторийн чадамжийг бэхжүүлэх зорилгоор гибриджүүлэх (hybridizer) аппарат хандивласан нь энэхүү ажлын үр өгөөжийг улам нэмэгдүүллээ.

Энэ нь манай улсын эмгэг судлалын салбарт дэлхийд өрсөлдөхүйц түвшний дэвшилтэт технологи шингэсэн, инноваци бүхий оношилгооны хүртээмж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашид гадаад орныг зорьж эмчлүүлэх үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зэрэгт чухал хувь нэмэр оруулна. 

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ