Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-07-09
Үндэсний их баяр наадмын үеэр улаанбурханы эсрэг вакциныг хийх байршил

Үндэсний их баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 12-17-ны өдрүүдэд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт хийгдэнэ.

Тодруулбал, нийслэлийн дүүрэг бүрд нэгээс хоёр цэг ажиллаж хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакциныг хийлгэх боломжтой. 

Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүлсэн.

Нөхөн дархлаажуулалтын 9 сар, 2 настайдаа товлолт вакциндаа хамрагдаагүй эсвэл тун дутуу бол хүүхдүүд харьяалал харгалзахгүйгээр өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд хандан Улаанбурханы эсрэг вакциндаа хамрагдана. Мөн таны хүүхэд товлолт вакцины нас буюу 9 сардаа хараахан хүрээгүй 6, 7, 8 сартай бол мөн вакцинд хамруулж байна Улаанбурханы халдвар авсан хүний хавьтал болсон бол 72 цагийн дотор вакцин хийлгэж голомтын дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юм. Улаанбурхан өвчний дэгдэлтийг түүний эсрэг вакцинд идэвхтэй хамрагдсанаар хумьж, тогтоон амь нас, эрүүл мэнд, нялх бяцхан үрсээ хамгаалж чадна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ