Улаанбурханаар 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долоодугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11750 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 514 хүн
- Хөнгөн – 48
- Дунд – 436
- Хүнд – 29
- Нэн хүнд – 1 гэсэн нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.632, гэрээр эмчлүүлж буй 597, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4655-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2446, 5-9 насны 1498 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Бусад мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.