Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-07-07
Puff Daddy бүх насаараа хоригдох ялаас мултарлаа

Өнгөрсөн лхагва гарагт Манхэттэн дүүргийн шүүхээс Америкийн хип хоп уран бүтээлч Шон Комбс буюу Puff Daddy-г хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах зэрэг гэмт хэргүүдэд буруутгасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. 

Харин түүнийг бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор муж хооронд тээвэрлэсэн хоёр зүйл ангид гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарахаас өмнө барьцаа байршуулж суллагдах хүсэлтийг нь мөн хүлээж аваагүй байна.

Шүүхийн энэхүү шийдвэрээр Шон Комбс бүх насаар хоригдох ялаас мултарч байгаа бөгөөд хамгийн ихдээ 20 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж магадгүй байгаа аж.

Шүүгч Арун Субраманиан эцсийн шийдвэр гарах шүүх хуралдааныг ирэх аравдугаар сарын 3-ны өдөр товлосон бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх хурлын хугацааг урагшлуулахаа мэдэгджээ.

Шон Комбс одоогоор Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Metropolitan Detention Center-т саатуулагдаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ