Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн оношзүйн тасаг өнөөдөр 2 дахь СПЕКТ/КТ аппаратаа хүлээн авлаа.
Цөмийн технологийг эмчилгээнд ашигласнаар эрхтний эмгэг, хавдрын голомтот эсийг нэгэн зэрэг оношлох, бодисын солилцоо оношлох боломж бүрдсэн юм.
2012-2013 онд тус эмнэлэгт ОУАЭА болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр анх 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер суурилуулжээ. Үүний үр дүнд манай улсын хавдар өвчний оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношилдог болжээ.
Мөн нэг удаагийн шинжилгээгээр авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломж бүрдсэн байна.
Оношилгооны зөрүү гарах эрсдэл багасан, оношилгоо, эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх боломжтой болжээ.