АНУ-ын Дээд шүүхийн 2025 оны 6-р сарын 13-нд гаргасан шүүхийн шийдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх түүхэн ач холбогдолтой шийдвэр боллоо.
Энэхүү шийдвэр нь Ava Tharpe хэмээх охин болон түүний гэр бүлийн нэхэмжлэлтэй холбоотой бөгөөд боловсролын салбар дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн хэрэглээнд шинэ жишиг тогтоож байна.
Ava Tharpe гэдэг охин тархины хүнд өвчтэй (Lennox-Gastaut синдром) бөгөөд өглөө бүр таталт өгдөг. Тиймээс зөвхөн өдрийн хичээлд суух боломжтой. Тэрээр өмнө нь Кентакки мужид орой болон оройн дараах тусгай хөтөлбөрөөр хичээлээ бүтэн үздэг байжээ.
Харин Оссео бүсийн сургууль ижил хөтөлбөр санал болгохоос татгалзаж, Ava-д ердийн сурагчдаас илүү цөөн цагийн хичээл заасан байна. Ингэснээр түүний гэр бүл сургууль түүнийг ялгаварлан гадуурхсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэнцүү сургалтын цаг болон нөхөн төлбөр шаарджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд сургуулийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхийн тулд батлах ёстой хэмээн үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Харин тус улсын Дээд шүүхээс 2025 оны 6-р сард анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд бусад салбар дахь ялгаварлан гадуурхалттай ижил шалгуур хэрэглэгдэх ёстой гэж үзжээ.
Ерөнхий шүүгч Жон Робертс: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг 1990 оны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль (ADA) болон 1973 оны Сэргээн засах тухай хууль (Section 504)-ийг сургуульд ч ижилхэн хэрэглэх ёстой гэдгийг онцолжээ.