Дэлхийн төв банкууд түүхэн дээд хэмжээний хурдаар алт худалдан авч байна.
Үүнээс болж АНУ-ын долларын нөөц буурна гэсэн таамаглал байна. Тодруулбал, Дэлхийн алтны зөвлөлөөс хийсэн судалгаанд төв банкнуудын 95 хувь нь ирэх 12 сарын хугацаанд дэлхийн алтны нөөц өснө гэж хариулжээ.
Харин 43 хувь нь өөрсдийн нөөцөө нэмэхээр төлөвлөж буй нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Мөн төв банкуудын 73 хувь нь ирэх 5 жилд АНУ-ын ам.долларын эзлэх хувь дунд зэрэг буюу мэдэгдэхүйц хэмжээгээр буурна гэж үзжээ.
Эсрэгээрээ евро (€) болон юань (¥) зэрэг бусад валютын эзлэх хувь нэмэгдэх хандлагатай байна.
2025 оны эхний хагаст АНУ-ын долларын индекс 9 хувиар унасан. Ингэснээр ам.долларын дэлхийн ноёрхлыг ганхуулж, геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайны сүүдэр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсан.
Мөн АНУ-ын төсвийн алдагдлаас үүдэлтэй түгшүүр нь Европ, Ази тивийн валют руу эрэлт өсөхөд нөлөөлж, гадаадын эдийн засгийн тэлэлт болон илүү таатай үнэлгээтэй хөрөнгийн зах зээл рүү чиглэх хандлагыг улам нэмж байна.