Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-06-18
Ухаалаг хүлэмжийн үндэсний цогцолбор байгуулна

“Хүнсний ногооны сургалт, үйлдвэрлэлийн төв болон хүлэмжний цогцолбор аж ахуй байгуулах” төслийн нээлт өнөөдөр (2025.06.18) боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор дөрвөн улирлын хүлэмжид хүнсний нарийн ногоо тариалах, туршлага нэвтрүүлэх, ногоочдыг чадавхижуулах төвийг байгуулах ажлыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна

Эрс тэс уур амьсгалтай, богино хугацааны тариалалтын улиралтай манай орны хувьд хүнсний ногоог жилийн турш тасралтгүй нийлүүлэх нь импортын бүтээгдэхүүнийг орлох ач холбогдолтой юм. Хүлэмжийн цогцолбор аж ахуй нь цаг уурын нөлөөллийг бууруулж, тогтвортой ургац авах боломжийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, импортыг орлох чухал гарц юм.

Өнөөдөр нээгдэж буй энэхүү хүлэмжийн цогцолбор нь зөвхөн үйлдвэрлэл явуулах талбар төдийгүй, хүнсний ногооны тариалалтын шинэ арга, технологийг нутагшуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг сургах, орон нутгийн хөгжлийг дэмжих цогц төв болон хөгжих юм.

“Хүнсний ногооны сургалт, үйлдвэрлэлийн төв болон хүлэмжний цогцолбор аж ахуй байгуулах” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Хангён үндэсний их сургууль, Солонгосын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газар хамтран дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Тус төслийг 3.42 сая ам.доллароор Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 11 хороонд байгуулах юм.

“Хүнсний ногооны сургалт, үйлдвэрлэлийн төв болон хүлэмжний цогцолбор нь  Хүнсний ногооны судалгааны төв (танхим, хүнсний ногоо боловсруулах цех, бараа материалын агуулах, оффис өрөө), Ухаалаг хүлэмжийн цогцолбор (дэвшилтэт болон дунд технологийн хүлэмжүүд, босоо тариалангийн контейнер, хойд бүсийн хүлэмжүүд, ил талбайн ухаалаг аж ахуй, хөдөө аж ахуйн технологийн парк)  хэсгээс бүрдэх юм.

          Энэхүү  цогцолбор байгууллагдснаар Хөдөө аж ахуйн технологийн чадавх нэмэгдэж, үнсний ногоог жилийн турш тогтвортой үйлдвэрлэх бааз суурь бүрдэнэ, тариаланчдын орлого нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг сэргэнэ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн технологи нэвтэрнэ гэж үзэж байна6

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ